Tuesday, April 26, 2011

Дэлхийн покерын хамгийн залуу аварга



Joseph "Joe" Cada нь 1987 оны 11 сарын 18-нд төрсөн бөгөөд Мичиганы Shelby Charter дүүргээс гаралтай Америкийн мэргэжлийн покерчин юм. Тэрээр 2009 оны дэлхийн покерын цуврал тэмцээнд ялснаар бүх цаг үеийн хамгийн залуу аварга болсон юм.
Када 2009 онд Дэлхийн аварга болохынхоо өмнө Покерын одуудын багийн төлөөлөгч болоод удаагүй байсан юм. 21 насандаа Эцсийн шатны тэмцээнд ялснаараа Peter Eastgate -г гүйцэн бүх цаг үеийн хамгийн залуу аварга болсон юм. Дэлхийн покерын аварга шалгаруулах тэмцээнд ялахаасаа өмнө тэрээр амьдралынхаа нилээдгүй хэдэн жилийн онлайн покер тоглоход зарцуулжээ. Тэрээр эхлээд онлайн покер тоглогч байсан бөгөөд $500,000 хожоод байсан гэнэ. 2010 оны байдлаар түүний тэмцээнүүдээс хожсон нийт мөнгөн дүн нь $8,550,000 болсон байсан юм




Түүний ээж нь Motorcity касиногийн Blackjack-н диллер байсан гэнэ. Гэхдээ түүний сонгосон энэхүү мэргэжлийг эцэг эх нь ерөөсөө ойшоодоггүй байжээ . Тэрээр 16 наснаасаа онлайн покер тоглож эхэлсэн гэнэ. Эхэндээ мэдээж маш их мөнгө алддаг байсан тэрээр Америкийн нэгдсэн улсын 21-с доош насныхан касинод тоглож болохгүй гэсэн хуулийг мөрдөн касинод тоглодоггүй байсан юм. Харин Канад улсад 19 настай иргэн касинод тоглож болно гэсэн хуулийн дагуу гэрээсээ онлайнаар Канадын касинод тоглодог байжээ. Покерын дэлхийн аваргын тэмцээний туршид тэрээр ойролцоогоор 2000 удаагийн тоглолтыг jcada99 хэмээх хэрэглэгчийн нэрээр орон тоглосон байна. 2008 оны сүүлч 2009 оны эхээр тэрээр $551,788 онлайнаар олоод байсан ба $150,000-н алдагдалтай байсан юм. Түүний хожлуудын талаас илүүд нь покерын мэргэжлийн тоглогчид болох Eric Haber, Cliff Josephy нар мөнгө төлж байсан гэдэг.














1 comment:

  1. Хэрвээ та Notebook компьютэр авахаар хайж байгаа бол доорх зүйлсийг анхаараарай.

    1. Манай w w w 1000zahia c o m электрoн барааны дэлгүүр маань Монголдоо notebook комьютэрүүдийг хамгийн хямдаар зардаг. Xэрвээ ямар нэгэн компьютэр Монголд өөр дэлгүүрт илүү хямд байвал, бидэнд мэдэгдээрэй. Бид ямарч нөхцөлд тухайн дэлгүүрээс илүү хямдаар зарж чадна. (шаардлагатай бол алдагдалтай ажиллахад ч бэлэн байна!)

    2. Манай бүх Notebook компьютэрүүд үйлдвэрийхээ баглаа боодол, битүүмжлэлтэй, цоо шинээрээ таны гар дээр очдог бөгөөд бүгд 100% оригналь байдаг.

    3. Хэрвээ таны асуусан Notebook комьютэрд бид хэтэрхий өндөр үнэ хэлсэн юм шиг санагдаж байвал, өөр дэлгүүрт илүү хямд байгааг нь бидэнд хэлээрэй. Бид үнээ тэр дор нь бууруулна!

    ReplyDelete