Wednesday, April 20, 2011

Дэлхийн хамгийн "галзуу" хоолнууд



Энэ дэлхий дээр сонирхол татам маш олон зvйлс байдгийн нэг нь дэлхийн янз бvрийн улс vндэстнvvдийн хоол хvнс байдаг. Газар нутгийн єєр єєр бvсэд амьдрагч vндэстэн бvр єєрийн гэсэн євєрмєц онцлог бvхий хоол хvнстэй байдгийн дотроос хамгийн онцгой, магадгvй хамгийн аймшигтай ч гэж хэлж болох найман тєрлийн хоол хvнсний зvйлсийн тухай товч мэдээллийг фото зургийн хамт нийтэллээ. Хорхой шавьж, амьд биет, євс ургамал гэх мэтээр хийгдсэн эдгээр хvнснvvд тухайн vндэстэн ястны хувьд хамгийн хvндтэй зочдоо дайлдаг, зоогийн ширээний хамгийн тансаг идээ ундаанд тооцогддог ч байж магад.

Харин энэ хvнсийг мэдэхгvй, идэж ууж vзээгvй, бvр огт сонсож ч байгаагvй нэгний хувьд хоолойгоор давуулах нь битгий хэл харахад ч хэцvvхэн зvйлсийн нэг байж ч болох юм. Ингээд дэлхийн улс гvрнvvдийн бас нэгэн євєрмєц соёлын тєлєєлєл болсон хамгийн "галзуу" найман тєрлийн хvнсний бvтээгдэхvvнvvдтэй танилцацгаая.

1. Rocky Mountain Oysters
[ XopoM.com ] фото
Энэ хоолыг гаднаас нь харахад нэг их тааламжгvй сэтгэгдэл тєрєхгvй. Гэхдээ vvнийг vхрийн тємсєг гэдгийг нь мэдвэл сэтгэгдэл тань урвуугаар эргэж болзошгvй. Тєв Америкийн хойд хэсэг, Канадын тєв хэсэгт энэ хоолоор таныг дайлах тохиолдол элбэг шvv. Амтлаг vхрийн мах гэх мэтчилэн гоёмсог нэрээр нэрлэгдсэн энэ хvнсийг таалан идэх хvн хэр олон байх бол?


2. Balut
[ XopoM.com ] фото
Balut хэмээх энэ хоолыг хэн ч харсан дотор нь эвгvйрхэх биз. Азийн зарим улс оронд тvгээмэл байх энэхvv хєнгєн зууш нь бараг бvрэн хєгжлєє олчихсон байгаа галуу эсвэл тахианы дэгдээхэйн vр хєврєл бvхий єндгийг чанаснаар бэлэн болдог. Филиппин, Зvvн ємнєд Азийн орнуудад гудамжинд зарж борлуулж байх нь элбэг энэ хvнсийг бэлгийн дур хvслийг єдєєгч хvнс гэж vздэг байна.


3. Хар зайдас
[ XopoM.com ] фото
Цусан зайдас ч гэгддэг энэ хар зайдас нь гахай, vхэр, хонь, ямааны цусаар хийгддэг. Халуун, хvйтэн, чанасан, шарсан гэхчилэн боловсруулалтын янз бvрийн хэлбэрээр боловсруулж идэж болох энэ хvнс манай оронд ч бас байдаг.


4. Тахианы залаа
[ XopoM.com ] фото
Италийн cibreo хэмээх соусны vндсэн бvтээгдэхvvн болох тахианы залаа нь шим тэжээлтэй хоол хvнсний тоонд ордог ажээ.


5. Hasma
[ XopoM.com ] фото
Энэ ч бас тийм ч тааламжтай тєрхтэй харагдахгvй байна. Тэгээд дээрээс нь vvнийг мэлхийний хатаасан умайн хоолой, єндгєвч гэдгийг мэдэх юм бол амсаж зvрхлэх хvн тун ч ховордох болов уу. Хятад хоолны амттанд тооцогддог энэ хvнсийг амтлаг шєлний амттан болгон хэрэглэдэг. Азийн ихэнх хоол хvнсний адилаар эрvvл мэндэд онцгой ач холбогдолтой хvнс гэгддэг энэ хvнс уушиг болон бєєрний vйл ажиллагаанд сайнаар нєлєєлж, арьсны єнгийг сэргээдэг байна.


6. Casu Marzu
[ XopoM.com ] фото
Италийн бас нэгэн алдартай хvнс нь casu marzu. Casu marzu гэдэг нь тусгай аргаар бэлтгэсэн бяслаг юм. vvнийг зориудаар єтvvлдэг. "Ялзарч єтсєн бяслаг" гэсэн утга бvхий энэ бяслагийг єттэй нь олгох ба зарим хvмvvс єтийг нь тvvж хаяад иддэг бол зарим нь єттэй нь идэх нь илvv амттай гэж vздэг байна.


7. Haggis
[ XopoM.com ] фото
Дэлхийн хамгийн алдартай, хачин жигтэй хvнсээр нэрлэгдсэн Haggis хэмээх энэхvv хvнс нь Шотландын vндэсний хоол. Хонины зvрх, уушиг, элэг гэх мэт дотор эрхтнvvдийг татаж хэрчин, сонгино, овьёосны гурил, єєх, амтлагч зэрэгтэй хольж хутгаад хонины гэдсэнд хийж, зєєлєн галаар 3 цаг орчим буцалгаснаар энэ хоол бэлэн болдог байна. Манайхны хувьд нэг их жихvvцээд баймаар хоол биш шиг байна.


8. Hotlix
[ XopoM.com ] фото
Хамгийн сvvлийн хvнс бол хорхой шавьж, єт бvхий иштэй чихэр. Янз бvрийн єтнєєс эхлээд хилэнцэт хорхойг хvртэл дотор нь хийсэн энэ чихрийг сvvлийн vед дэлгvvр, худалдааны тєвvvд, интернэт сайтуудаар хvртэл худалдаалах болжээ.

1 comment:

  1. Хэрвээ та Notebook компьютэр авахаар хайж байгаа бол доорх зүйлсийг анхаараарай.

    1. Манай w w w 1000zahia c o m электрoн барааны дэлгүүр маань Монголдоо notebook комьютэрүүдийг хамгийн хямдаар зардаг. Xэрвээ ямар нэгэн компьютэр Монголд өөр дэлгүүрт илүү хямд байвал, бидэнд мэдэгдээрэй. Бид ямарч нөхцөлд тухайн дэлгүүрээс илүү хямдаар зарж чадна. (шаардлагатай бол алдагдалтай ажиллахад ч бэлэн байна!)

    2. Манай бүх Notebook компьютэрүүд үйлдвэрийхээ баглаа боодол, битүүмжлэлтэй, цоо шинээрээ таны гар дээр очдог бөгөөд бүгд 100% оригналь байдаг.

    3. Хэрвээ таны асуусан Notebook комьютэрд бид хэтэрхий өндөр үнэ хэлсэн юм шиг санагдаж байвал, өөр дэлгүүрт илүү хямд байгааг нь бидэнд хэлээрэй. Бид үнээ тэр дор нь бууруулна!

    ReplyDelete