Thursday, April 21, 2011

Хамгийн итгэмээргүй амьд үлдсэн 10 хүмүүс


10. Roy Sullivan - 7 удаа аянганд цохиулсан хүн
Энэ хүн нь 36 жил ойн цагдаагаар ажиллаж байгаа бөгөөд ажилаа хийж явахдаа нийт 7 удаа аянганд цохиулж байжээ. Тэрээр гиннесийн номонд бичигдсэн байна.



----------------------------------------------------------------------------------------------------------------

9. Анд-ын нуруун дээр осолдсон хүмүүс
1972 оны 10 сарын 13-нд Fairchild FH-227D онгоцоор нисч явсан регбийн тамирчдаас бүрдсэн баг тэмцээнд оролцохоор нисч яваад Андын нуруунд осолдожээ. Ослын улмаас 12 хүн нас барж үлдсэн хүмүүс нь амьд үлдэхээр хичээж байлаа. шөнөдөө -30 хэмийн хүйтэн байсан ба идэх юм бага байсан учир хүмүүс тун бага идэж байв. 72 цагийн дараа аврагчид ирж 16 хүн амьд үлдэж чадсан байна.

http://sakwarez.ucoz.net/999/AndiinNuruund.jpg

----------------------------------------------------------------------------------------------------------------

8. Anatoli Bugorski - Тархиа хөндлөвч мод нэвт сүлбүүлсэн хүн
Тэрээр үйлдвэрт ажилчнаар ажилладаг байсан ба төхөөрөмжөө шалгаж байхдаа санамсаргүйгээр хөндөж унагахад хөндөлвч мод тархийг нь нэвт сүлбэжээ. Тэрээр сүүлд нь хэлэхдээ миний нүдэнд мянга мянган нарнаас тод гэрэл харагдсан. Үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байгаа ч одоо тэрээр эсэн мэнд амьдарч байгаа аж. Харин түүний толгой нэвт цоорсон учир эмчилгээ хийн толгойны зүүн хэсгийг нь хөлдөөсөн юм байна.


----------------------------------------------------------------------------------------------------------------

7. Frane Selak 6 томоохон ослоос амьд гарч чадсан хүн
Энэ эр нь замаасаа гарсан галт тэрэгнээс, хаалгагүй онгоцноос, автобусанд мөргүүлж, шатаж буй машинаас ба бусад 2 ослоос амьд үлдсэн хүн юм байна. Тэрээр дуу хөгжмийн багш ба 1929 онд төржээ. Мэдээж осол бүрт хүнд бэртлүүдийг авсан ч амьд үлдэж чадсан байна.


----------------------------------------------------------------------------------------------------------------

6. Vesna Vulovic - Онгоцны дэлбэрэлт, сүйрлээс амьд үлдсэн хүн
1972 оны 1 арын 26-нд Югославын онгоцны тээвэр 28 зорчигчид болон ажилчидтэй замд гарчээ. 33,000 Feet өндөрт явж байхад Хорватын террорист этгээдийн суурьлуулсан бөмбөг дэлбэрч онгоц сүйдэн уулнуудын дунд сүйрэв. Харин онгоцны үйлчлэгч 22-хон настай Vesna Vulovic хэмээх бүсгүй энэ сүйрлээс амьд үлдсэн байна. Түүний гавалын яс нь гэмтсэн, хөл гуя зэрэг нь хугарсан байжээ. Түүнийг эмчилхэд олон сар зарцуулсан байна.


----------------------------------------------------------------------------------------------------------------

5. Mauro Prosperi: Сахарын цөлд 9 хоног болсон хүн
Тэрээр марафон гүйгч бөгөөд түүний маршрут-ын 6 дахь өдөр Сахарын цөлд хүчтэй элсэн шуурга болжээ. Энэ шуургын улмаас тэрээр Сахарын цөлд төөрж улмаар 36 цагийн дараа хоол хүнс, ус нь дуусчээ. Энэ бол Сахарын цөл учир аврал байхгүй.. Тэрээр үхэхгүйн тулд шээсээ уун, могой идэж байжээ. Түүнийг 9 хоногийн дараа нутгийн нүүдэлчин гэр бүл олсон ба хамгийн ойрын замаас 186 милийн зайд байжээ. Ийм учраас энэ гэр бүл олоогүй бол үхэх нь тодорхой байсан байна. Тэр энэ 9 хоногт 18 кг жин хассан байжээ.


----------------------------------------------------------------------------------------------------------------

4. Aron Ralston: Зүүн гараа тайрч амьд үлдсэн эр
2003 онд энэ уучлин эр хавцал дунд аялаж яваад санамсаргүйгээр унаж том чулуунд гараа тээглүүлэн гацжээ. Тэр энэ чулуунд гацсан гараа салгах гэж хичээж байсан боловч чадахгүй байлаа. Удахгүй хоол хүнс нь дуусав. 127 цагийн дараа тэрээр сэтгэл шулуудан гацсан гараа тасдан хаяж тэндээсээ арай хийн хол зам туулсны эцэст хүмүүстэй таарч аврагдсан юм. Түүний гарыг дараа нь чулуунаас авч чандарлан өөрт нь өгчээ. Мөн саяхан түүний түүхээр хийсэн 127 цаг хэмээх кино гарсан билээ.


----------------------------------------------------------------------------------------------------------------

3. Robert Evans: Нэг шөнийн дотор авто машин, галт тэргэнд мөргүүлсэн хүн
Тэр нэг шөнийн дотор хоёр том осолд оржээ. 2008 оны 9 сарын нэгэн шөнө тэрээр эхлээд автомашинд дайруулаад дараа цаг орчмын дараа галт тэргэнд мөргүүлсэн байна. Орон гэргүй тэрээр одоо 49 настай ба эрүүл саруул амьдарч байгаа гэнэ.


----------------------------------------------------------------------------------------------------------------

2. Truman Duncan: Галт тэрэгний доор орж 2 хөлөө дасдуулсан эр
Явж байсан галт тэрэгний доогуур орсон. Хоёр хөл нь тэр чигээрээ тасдуулжээ. Тэрээр осолд ороод үхэхийн даваан дээр гар утсаараа эмнэлгийн тусламж дуудсан бөгөөд 45 минутын дараа тусламж иржээ. Харин дараа нь 23 мэс заслыг амжилттай даван гарчээ.


----------------------------------------------------------------------------------------------------------------

Simon Yates: Мөсөн ангалд унан 3 хоног тэмцсэний эцэст амьд үлджээ
Simon Yates хэмээх эр нь Андын нурууны Siula Grande хэмээх маш өндөр ууланд авирч байжээ. Авчир байхад нь гэнэт цас нь цөмөрч 100-аад Feet-ийн гүнд мөсөн нүхэнд унасан байна. Унахдаа бага зэрэг бэртэл авсан учир нүхнээс гарахад тун хэцүү байжээ. Мөсөн дор тэсвэрлэхийн аргагүй хүйтэн байсан хэмээн тэр хожим нь хэлжээ. Тэрээр 3 хоног шантралгүй мөлхөж, ухсаар нарны гэрлийг үзсэн байна.

Мэдээллийн эх сурвалж : sakwarez.com

3 comments:

  1. Хэрвээ та Notebook компьютэр авахаар хайж байгаа бол доорх зүйлсийг анхаараарай.

    1. Манай w w w 1000zahia c o m электрoн барааны дэлгүүр маань Монголдоо notebook комьютэрүүдийг хамгийн хямдаар зардаг. Xэрвээ ямар нэгэн компьютэр Монголд өөр дэлгүүрт илүү хямд байвал, бидэнд мэдэгдээрэй. Бид ямарч нөхцөлд тухайн дэлгүүрээс илүү хямдаар зарж чадна. (шаардлагатай бол алдагдалтай ажиллахад ч бэлэн байна!)

    2. Манай бүх Notebook компьютэрүүд үйлдвэрийхээ баглаа боодол, битүүмжлэлтэй, цоо шинээрээ таны гар дээр очдог бөгөөд бүгд 100% оригналь байдаг.

    3. Хэрвээ таны асуусан Notebook комьютэрд бид хэтэрхий өндөр үнэ хэлсэн юм шиг санагдаж байвал, өөр дэлгүүрт илүү хямд байгааг нь бидэнд хэлээрэй. Бид үнээ тэр дор нь бууруулна!

    ReplyDelete
  2. Manai deer ueiin shiliin sain ers uunees iluu zorigtoi huchtei yum chin

    ReplyDelete
  3. ene blog arai denduu medeelel husaj tavih yum aaa
    zaluugii uursdiih ni hiij bgaa ajil baih l daaa te

    ReplyDelete