Tuesday, May 10, 2011

Хятадад хоёр толгойтой хүүхэд төржээ


 Хятадын баруун өмнөд хэсэгт 2 толгойтой 1 биетэй хүүхэд төржээ. Ихрүүд өнгөрсөн Пүрэв гаригт Сичуаны  Суининг хотын төв эмнэлэгт төрсөн байна. Өнгөрөгч есдүгээр сард эмч нар эхогоор харахад нэг үр хөврөл харагджээ. 


Мэргэжилтнүүд хүүхдийн үр хөврөлийг хажуу талаас нь харсан учир 2 толгойтой эсэхийг харж чадаагүй байх гэж таамаглаж байгаа юм байна.


Хүүхдүүдийн эцэг эх фермийн аж ахуй эрхэлдэг бөгөөд 2 толгойтой 1 их биетэй байсныг нь  төрөхөөс нь хоёр хоногийн өмнө л мэджээ. 

Ихрүүдийг амьдруулж чадахгүй байх гэж айсан эцэг эх нь   хүүхдүүдээ төрүүлэхээс  эхлээд татгалзжээ. Эмч нар одоохондоо ямар нэгэн мэс засал хийх бодолгүй. Харин ихрүүдийг амьд байлгахын төлөө бүхий л анхаарлаа хандуулж ажиллаж байгаа юм байна.

 “Тэд хэр удаан амьдрахыг одоо хэлэхэд маш бэрх. Гэхдээ бид ихрүүдийг амьдруулахаар оролдож байна” гэж  Суининг хотын төв эмнэлгийн мэс заслын эмч Пу Юухуа хэлж байна.   Эмнэлгийн удирдлагууд ихрүүдийг эмчийн үзлэгт оруулахаар Чончин эмнэлэг рүү аваачсан байна. Орон нутгийн Хуакши Метрополис Дэйли сонинд  нийтлэгдсэнээр  ихрүүд 4 кг жинтэй 51 см урт юм байна. Ихрүүд 2 нурууны яс, 2 улаан хоолойтой бөгөөд бусад эрхтэн нь дундаа нэг учир салгах ямар ч боломжгүй гэж эмч нар үзэж байна.


“Сиам”-ын ихэрүүдийн зурагнуудаас толилуулхад



















1 comment:

  1. Манайх вэбмастер, сэтгүүлч, програмист, болон график дизайнер байнга ажилд авна. Оюутан байж болно. Сонирхсон хүмүүс өөрийхөө дэлгэрэнгүй танилцуулгыг манай 1000zahia@gmail.com хаяг луу явуулаарай.

    Дунджаас дээгүүр цалинжуулна. Гэрээсээ ажиллах боломжтой. Хүсвэл чанартай компьютер болон шаардлагатай техник төхөөрөмжөөр хангана. w w w 1000zahia c o m

    ReplyDelete