Wednesday, April 27, 2011

Гэрэл зургийн хальсанд бууж vлдсэн хамгийн алдартай сvнснvvд


Сvнс vнэхээр байдаг vгvй талаар маш олон хvмvvс маргалддаг. Эрдэмтэн мэргэд энэ талаар урт удаан хугацааны судалгаа хийж, зарим нэг нь сvнсийг 3 грамм жинтэй байдаг гэх мэт нотолгоог хийсэн. Сvнсний талаарх эрэл хайгуул, судалгаа шинжилгээ, vнэн худал нь vл мэдэгдэх яриа хєєрєє эрт цагаас єнєєг хvртэл тасралтгvй vргэлжилсээр ирсэн бєгєєд магадгvй цаашид ч vргэлжилсээр байх биз. Нийтлэлийг маань уншин суугаа таны хувьд сvнсэнд итгэдэг ч бай vгvй ч бай дараах зургуудыг тухлан vзэхийг урьж байна.


Raynham Hall-ын Brown Lady
[ XopoM.com ] фото

Энэ зургийг Английн Norfolk мужид байх Raynham Hall хэмээх эдлэн газрын байшинд 1936 онд авчээ. "The Brown Lady" хэмээн нэрлэгдсэн энэ зураг гэрэл зурагт хамгийн тод буусан, хамгийн алдартай сvнсний зураг гэгддэг. Энэ сvнс нь Их Британий анхны ерєнхий сайд Robert Walpole-гийн эгч, хатагтай Dorothy Walpole-гийн сvнс хэмээгддэг бєгєєд 1686-1726 оны хооронд амьдарч байсан хатагтай Dorothy Walpole нь 1700-аад оны эхээр Raynham Hall-д амьдарч байсан, харгис хэрцгий араншингаараа алдартай Британий улс тєрч Charles Townshend-ын хоёр дахь эхнэр байжээ. Charles Townshend эхнэрээ єєртэй нь гэрлэхээс ємнє Lord Wharton-той янаг амрагийн харьцаатай байсныг мэдсэнээр барахгvй эхнэрээ єєрийг нь хуурна гэж боддог байсан учир Raynham Hall-ын нэгэн єрєєнд тvгжиж цээрлvvлдэг байсан гэдэг. Хатагтай Dorothy Walpole 1726 онд салхин цэцэг євчнєєр нас барах хvртлээ тэр єрєєндєє хоригдсон гэдэг ч тvvнийг оршуулах ёслол хуурамчаар болж єнгєрсєн, тvvнийг vхсэн гэсний дараа ч олон жилийн турш тэр єрєєнд хоригдсон гэдэг яриа ч бас байдаг байна.


Тvvний дуртай сандал
[ XopoM.com ] фото

Британий мужийн цагдаагийн газрын дарга, хурандаа Lord Combermere нь 1773-1865 оны хооронд амьдарч байсан Их Британий цэргийн зvтгэлтэн юм. Combermere Abbey хэмээх хуучны сvмийг Lord Combermere 1814-1820 оны хооронд єєрчилж єргєжvvлсэн бєгєєд тvvнийг нас барсны дараа буюу 1891 онд тус сvмийн номын санд Sybell Corbet нэгэн гэрэл зураг авсан нь гэрэл зургийн хальснаа буусан алдартай сvнснvvдийн жагсаалтанд бичигджээ. Sybell Corbet аппаратныхаа хєшгийг нээгээд тус номын санд бvтэн цагийн турш орхисноор энэ зураг авагдсан тvvхтэй аж. Сандал дээр сууж байгаа, толгой болон гар нь харагдах энэ сvнсийг лордын сvнс гэж vздэг бєгєєд энэ сандал нь лордын суух дуртай сандал байсан байна.


Freddy Jackson эргэн ирсэн нь
[ XopoM.com ] фото

Freddy Jackson бол Дэлхийн нэгдvгээр дайны vед Royal Air Force-д механик байсан нэгэн. Freddy Jackson-ы эскадриль нисэх онгоцны тавцангийн хэсэгт vvрэг гvйцэтгэдэг байсан бєгєєд тэрээр 1919 онд онгоцны сэнсэнд цохигдож нас барсан байна. Гэтэл тvvний vхлээс хойш хоёр хоногийн дараа тус эскадрилийнхан бvгдээрээ зураг авахуултал хамтран зvтгэгч найзынхаа чихний архан талд инээмсэглэн зогсож байгаа Freddy Jackson-ы дvр зурган дээр тодоос тод vлдсэн байна. Тvvний эскадрилийнхан тvvний царайг хармагцаа танижээ.


Английн Greenwich дэх Yндэсний тvvхийн музейн шатан дээрх сvнс
[ XopoM.com ] фото

1966 онд авсан энэ зургийг авсан Канадын Бритиш Колумбын White Rock хотын тэтгэвэртээ гарсан санваартан Rev. Ralph Hardy зvгээр л Английн Гринвич дэх Yндэсний тvvхийн музейн Хатан хааны ордны хэсэг дэх гоёмсог шатны зургийг авахыг хvссэн ч санаанд оромгvй зvйлийн зургийг давхар авсан байна. Тэрээр зургаа угаалгасныхаа дараа л хоёр гараараа шатны хашлаганаас бариад шатаар єгсєж байгаа мэт харагдах биет зурган дээр буусан байсныг мэджээ.


Арын суудалд суусан сvнс
[ XopoM.com ] фото

1959 онд Mable Chinnery ээжийнхээ булшийг эргэхээр оршуулгын газар руу явжээ. Тэрээр тэр хавиар явахдаа хэд хэдэн зураг авсны нэг нь єєрийнх нь машин дотор ганцаараа, зорчигчийн суудалд сууж байгаа нєхрийнх нь зураг байсан байна. Гэтэл зургаа угаалгасны дараа арын суудалд нvдний шил зvvсэн хэн нэгний зураг гарсан байжээ. Хатагтай Chinnery зурган дээрх энэ хvнийг єєрийнх нь нас барсан ээжээс єєр хэн ч биш хэмээн баталсан байна.


Ковбой сvнс vv, эсвэл хэн нэгэн нууцлаг этгээд vv?
[ XopoM.com ] фото

Ike Clanton Аризон мужийн Tombstone хотын дунд байх Boothill Graveyard хэмээх оршуулгын газарт 1996 онд барууны маягаар хувцасласан нэгэн найзынхаа зургийг авчээ. Тэд тухайн vед энэ зурган дээрх шиг хувцасласан єєр хэн нэгэн байгаагvй гэдгийг баталсан бєгєєд Ike Clanton-ы хувьд уг газрыг ямар нэгэн зvйл шvглэсэн газар гэдэгт итгэдэггvй байсан хэдий ч єєрийнхєє авсан энэ зургийн дараагаар итгэхээс аргагvйд хvрсэн гэнэ.


Галд шатсан охины сvнс
[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

Английн Shropshire мужийн Wem хэмээх худалдааны жижигхэн хот дахь Wem Town Hall нэртэй барилга 1995 оны 11-р сарын 19-нд галд автсан байна. Гал сєнєєгчдийг галыг унтраахаар оролдож байх vед тус хотын оршин суугч Tony O'Rahilly тухайн vеийн vйл явдлыг гэрэл зураг болгож vлдээхээр шийдэн зурагнууд авсан байна. Гэтэл тэдгээр зурагнуудын нэгэнд шатаж байгаа байшингийн vvдэнд бяцхан охин зогсож байгаа дvр зураг vлдсэн байжээ. Хотын оршин суугчид зурган дээрх охиныг Jane Churn гэдэг болохыг, мєн энэ охин 1677 онд энэ хотод гарсан галд єртєж амиа алдсан гэж нотолж байгаа бєгєєд зурган дээр охины сvнс буусан нь энэ ажээ.


Чикаго хотын Bachelor's Grove Cemetery оршуулгын газрын сvнс
[ XopoM.com ] фото

Энэхvv зургийг Сvнс судлалын нийгэмлэгээс Чикаго хотод байх жижигхэн, хаягдаж эзгvйрсэн Bachelor's Grove Cemetery хэмээх оршуулгын газарт хйисэн эрэл хайгуулын vеэр авчээ. 1991 оны 8-р сарын 10-ны єдєр тус нийгэмлэгийн хэдэн гишvvд уг оршуулгын газарт иржээ. АНУ дахь хамгийн их сvнс орогносон оршуулгын газруудын нэг гэгддэг энэ газарт сvнс, хий vзэгдэл, vл мэдэгдэх дvрс, дуу чимээ, гэрэлт бємбєлєг гэх зэрэг зvйлс харагдаж, сонсогдсон талаар 100 гаруй єєр єєр мэдээллvvд байдаг бєгєєд зурагт булшны чулуун дээр суусан цагаан даашинзтай эмэгтэйн дvр зураг буусан байна.


Тэнгисийн усанд харагддаг сvнснvvд
[ XopoM.com ] фото

Энэ бол 1924 онд S.S. Watertown шатахуун зєєх хєлєг онгоцны тавцан дээрээс ахмад Tracy-гийн авсан зураг. 1924 онд тус хєлгийн хоёр гишvvн James Courtney, Michael Meehan нар зєєврийн торхыг цэвэрлэж байгаад хийн галд єртєж амиа алдсан байна. Watertown-ы багийнхан Нью Йоркоос Панамын суваг хvрэх замдаа, Мексикийн эргээс нилээд зайдуу тэнгист явж байх vед энэ осол болсон бєгєєд осол 12-р сарын 4-ний єдєр болжээ. Гэтэл ослоос нэг хоногийн дараа буюу 12-р сарын 5-нд Courtney болон Meehan нарын царайг хєлгийн тавцангийн хэсгээс тэнгисийн усанд харсан гэх анхны тохиолдол илэрсэн бєгєєд тvvнээс хойш хэд хоногийн хугацаанд хэд хэдэн гэрчvvд тэдний царайг тэнгисийн усанд нэг харагдан нэг алга болж байсан гэж мэдэгдсэний дотор хєлгийн ахмад ч бас байсан байна. Ахмад Keith Tracy энэ vзэгдлийн зургийг авахаар гэрэл зургийн аппаратаа аван гарч, нийт зургаан зураг аваад аппаратаа Нью Йоркд газардах хvртэл хєлгийн сейфэнд хийж, нэг ч удаа гаргалгvй хадгалжээ. Таван зурагт нь ер бусын гэгдэх ямар нэгэн зvйл буугаагvй байсан ч харин зургаа дахь зурганд хоёр vхсэн гишvvний тєрх маш тод vлдсэн байв. Хамгийн хачирхалтай нь Watertown-ы тавцан дээр шинэ багийнхан ажиллах болсноос хойш тэдгээр царайнууд харагдахаа больсон байна.


Newby Church-ын лам
[ XopoM.com ] фото

1963 онд Английн North Yorkshire-ын санваартан K.F. Lord сvмийнхээ шvтээний зургийг автал тэр зурагт нь есєн футын єндєртэй нэгэн хий vзэгдлийн дvр зураг буусан байна. K.F. Lord зургийг авах vед тэнд ямар нэгэн дvрс, хэн нэгэн хvн байгаагvй гэдгийг баталж байгаа бєгєєд зурагт буусан санваартны хувцастай энэ зvйл бол санваартан хvний сvнс гэж итгэж байгаа ажээ.


Оршуулгын газар дахь бяцхан хvvхдийн сvнс
[ XopoM.com ] фото

Хатагтай Andrews 17 насандаа нас барсан Joyce нэртэй охиныхоо булшийг эргэхээр ирэхдээ охиныхоо булшны зургийг авсан байна. Тухайн vедээ ямар нэгэн ер бусын зvйл олж хараагvй ч зургаа угаалгасны дараа маш их гайхашралд оруулах зvйлийг харсан байна. Охиных нь булшин дээр сууж байгаа жаахан хvvхдийн зургийг хатагтай Andrews охиных нь сvнс биш гэж итгэлтэй хэлдэг бєгєєд тэнд яагаад хvvхэд байсныг vнэхээр ойлгодоггvй гэсэн байна. Тvvний хэлснээр тэр хавьд жаахан хvvхэд огт байгаагvй тєдийгvй зураг авах vед ч бас ямар ч хvvхэд олж харааагvй гэнэ.


Лондонгийн St. Botolph-ын сvмийн сvнс
[ XopoM.com ] фото

1982 онд гэрэл зурагчин Chris Brackley Лондонгийн St. Botolph-ын сvмийн дотор талын зургийг авахдаа зурагт нь ямар нэгэн хачирхалтай зvйл буусан байх юм гэж огтхон ч тєсєєлєєгvй бизээ. Тvvний зургийн баруун гар талын дээд хэсэгт сvмийн дээд давхрын єндєрт эмэгтэй хvнтэй тєстэй нэвт гэрэлтсэн vл мэдэгдэх биетийн зураг буусан байна. Brackley-гийн хэлснээр энэ зургийг авах vед сvмд ердєє гуравхан хvн байсан, гэхдээ дээд давхарт хэн ч байгаагvй гэнэ.


Сvмийн санваартны сvнс
[ XopoM.com ] фото

Ер бусын биетvvдийн тухай 170 орчим ном хамтран болон ганцаарчлан бичсэн Америкийн зохиолч Brad Steiger-ийн Real Ghosts номонд бичсэнээр сvмд зураг авсан цєєн хэдэн хvмvvсийг эс тооцвол сvнс сvvдэр шvглэсэн газруудад зураг авахад сvнснvvд зурагт буудаггvй гэсэн байна. Энэ vгийн vнэн талтай ойрхон байж болох бас нэгэн гэрэл зурагт сvмийн санваартны сvнсний зураг буужээ.


Эмээгийн ард зогсож байгаа євєєгийн сvнс
[ XopoM.com ] фото

Тэрээр "Энэ єнгєт зурган дээрх хатагтай бол миний эмээ" гэж хэлжээ. "Эмээ маань 94 насалсан. Нэгэн удаа бид гэр бvлээрээ салхинд гарсан. Эгч маань тэр єдєр хоёр зураг авсны нэг нь энэ. Тэгэхэд 1997 оны 8-р сарын 17-ны ням гариг байсан. Бидний бодлоор эмээгийн маань ард зогсож байгаа тэр хvн бол 1984 оны 8-р сарын 14-нд нас барсан євєє маань мєн. Бид 2000 оны Зул сарын єдрийг хvртэл буюу эцэг эхийнхээ гэрт гэр бvлийн хуучны, мартагдсан гэрэл зургуудыг vзэх хvртэл тэр хvнийг євєєгєє гэж таниагvй байсан. Эгч маань тэр зургийг хараад энэ євєєгийн их сайхан зураг байна гэж хэлэх хvртэл шvv, бvтэн гурван жилийн турш хэн ч тvvнийг таниагvй. Намайг зул сарын єдрєєр эцэг эхийнхээ гэрт ирэхэд эгч маань энэ зургийг надад єгєєд энэ зурган дээр эмээгийн ард байгаа хvн хэнтэй адилхан байна вэ гэж асуусан юм. Би зургийг хэсэг хараад надад vнэхээр хэлэх vг олдоогvй. Євєєгийн маань сvнс эмээтэй минь хамт нэг зурган дээр гарсан байна гэдэг vнэхээр гайхалтай сонин зvйл байсан" гэж энэ зурган дээрх эмээгийн зээ охин хэлжээ.


Техасын San Antonio дахь галт тэрэгний зам хєндлєн гардаг сvнс
[ XopoM.com ] фото

Техасын San Antonio-гийн галт тэрэгний замын тухай нэгэн хачирхалтай домог яриа байдаг. Энэ зам дээр хэдэн сургуулийн насны хvvхэд галт тэргэнд дайруулж амиа алдсан эмгэнэлтэй тvvх байдаг бєгєєд тэдний сvнс энэ замдаа хоргодож, vргэлж зам хєндлєн гардаг гэсэн яриа байдаг ажээ. Andy болон Debi Chesney-гийн охин хэдэн найзуудынхаа хамт дээрх ярианы vнэн худлыг шалгахаар тус зам дээр очиж, хэд хэдэн зураг авсны нэгэнд vл мэдэгдэх, нэвт гэрэлтсэн биетийн зураг буусан байна.

1 comment:

  1. Хэрвээ та Notebook компьютэр авахаар хайж байгаа бол доорх зүйлсийг анхаараарай.

    1. Манай w w w 1000zahia c o m электрoн барааны дэлгүүр маань Монголдоо notebook комьютэрүүдийг хамгийн хямдаар зардаг. Xэрвээ ямар нэгэн компьютэр Монголд өөр дэлгүүрт илүү хямд байвал, бидэнд мэдэгдээрэй. Бид ямарч нөхцөлд тухайн дэлгүүрээс илүү хямдаар зарж чадна. (шаардлагатай бол алдагдалтай ажиллахад ч бэлэн байна!)

    2. Манай бүх Notebook компьютэрүүд үйлдвэрийхээ баглаа боодол, битүүмжлэлтэй, цоо шинээрээ таны гар дээр очдог бөгөөд бүгд 100% оригналь байдаг.

    3. Хэрвээ таны асуусан Notebook комьютэрд бид хэтэрхий өндөр үнэ хэлсэн юм шиг санагдаж байвал, өөр дэлгүүрт илүү хямд байгааг нь бидэнд хэлээрэй. Бид үнээ тэр дор нь бууруулна!

    ReplyDelete